PDF Хэвлэх И-мэйл
Ажилд зуучлах үйлчилгээ
Ажилд зуучлах үйлчилгээ
Ажилд зуучлах гэдэг нь Хөдөлмөрийн хэлтсийн мэдээллийн санд бүртгэлтэй ажил идэвхтэй хайгч, ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэний  хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажил санал болгох, өөрийн захиалгат эрэлт, хэрэгцээнд нийцсэн ажилтан олоход ажил олгогчид туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа бөгөөд төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ юм .
Ажилд зуучлуулахыг хүссэн ажил идэвхтэй хайгч иргэн та дараах  бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Иргэний үнэмлэхний хуулбар
2. Мэргэжлийн үнэмлэхний хуулбар / дипломны хуулбар/
3. 3х4 хэмжээтэй 1 хувь зураг
        Та манайд бүртгүүлснээр таны мэргэжил ур чадвар, хүсэл сонирхолд нийцсэн ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгын дагуу ажлын байрыг танд санал болгон зуучлах, мэргэжил олгох түр сургалтанд хамруулан зуучлуулах, цагийн болон түр ажлын байранд зуучлуулах зэрэг  боломжоор хангагдана. Ажилд зуучлах төрийн үйлчилгээ үнэ төлбөргүй байна.
Ажилд зуучлах болон зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээнд хэн хамрагдаж болох вэ?
Хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцогч:
•    Ажилгүй иргэн
•    Ажил хайгч иргэн
•    Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
•    Ажил олоход хүндрэлтэй иргэн
•    Ажил олгогч байгууллага
•    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл санаачлага, хэрэгжүүлэгч байгууллага хамрагдана.

        Ажилгүй буюу ажил хайгч иргэн өөрийн мэргэжил, ур чадварын дагуу ажилд орох хүсэлтээ тухайн хөдөлмөр эрхлэлтийн орон нутгийн байгууллагад өөрийн биеэр мэдэгдэх бөгөөд уг байгууллагаас санал болгож үйлчилгээ, арга хэмжээний талаар сонголт хийх эрхтэй. Ажилд зуучлах төрийн үйлчилгээ нь иргэн бүрт эрх тэгш, шударга, хувь хүний мэдээллийг нууцалсан, ажлын байрны мэдээлэл ил тод, үнэн зөв байх зарчимтай байна.
Ажилд зуучлах үйлчилгээн дэх ажил олгогчийн оролцоо
    Ажил олгогч байгууллага нь өөрийн захиалгын дагуу иргэнийг ажилд авсан бол энэ тухай  шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 хоногийн дотор орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ирүүлж байна.
Ажил олгогч нь ажиллах хүчний хэрэгцээ, ажлын сул байрны талаарх захиалга, ажилд авсан, халсан иргэний тухай мэдээллийг сар бүр хөдөлмөрийн хэлтэст мэдэгдэнэ.
Эцсийн үр дүнд үйлчлүүлэгч та
•    Ажлын байртай болно.
•    Өөрийн хэрэгцээтэй мэдээллээ авч хувиараа хөдөлмөр эрхлэх боломж болно.
•    Улс эх орныхоо хөгжилд хөдөлмөрлөх хувь нэмэр оруулах болно.
Эрхэм ажил олгогч та -    Таны ажлын эрэрлт хэрэгцээнд нийцсэн ажилтан сонгож авмаар байна уу?
    Эрхэм ажил хайгч та -      Өөрийн мэргэжил ур чадвар, хүсэл сонирхолд нийцсэн ажилд ормоор байна уу?
Тэгвэл та манайд хандаарай.
Бид таныг инээмсэглэн угтаж –шуурхай үйлчлэн – сэтгэл ханамжтайгаар үдэж чадна.Бид хамтдаа чадна.