PDF Хэвлэх И-мэйл
Мэргэжлийн боловсрол, сургалт
ЗОРИЛГО
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах,
- Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх,
- Мэргэжилээ зөв оновчтой сонгох,
- Ажил амьдарлын карьераа удирдан чиглүүлэхийн тулд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, зөвлөгөө өгөх,мэдээллээр хангах үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, цаг үеийнхээ шаардлагад нийцүүлэн хүргэхэд оршино.
 
Та хэнээс үйлчилгээ авч болох бэ ?
- Хөдөлмөрийн төв бирж
- Нийслэлийн хөдөлмөрийн газар
- Аймаг дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн
- Сумдын нийгмийн ажилтан
- Гэрээт хөдөлмөрийн хувийн биржүүд
- Төрийн бус байгууллага
 
АМЧБОҮ төрлүүд
1. Ажил мэргэжлийн талаарх мэдээлэл
2. Ажил мэргэжлийн боловсрол
3. Ажил мэргэжлийн талаарх зөвлөгөө
4. Хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө
5. Ажилтай болгох / Тест хийх
 
Зөвлөгөө өгөх хэлбэр төрлүүд
1. Биечлэн
a. Ганцаарчилсан
b. Бүлгээр
2. Онлайнаар
3. Утсаар
 
Хамрах хүрээ
- ЕБС-ийн ахлах ангийн сурагчид
- Их, дээд сургуулийн оюутан залуус, төгсөгчид
- Ажилгүй иргэд
- Гадаадад ажиллаж, сурч байгаад ирэгсэд
- Мэргэжилтэй болон мэргэжилгүй иргэд
- Хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд
- Цэргээс халагдсан иргэд
- ХБИ
- 35-аас дээш насны иргэд
- Эмзэг болон эрсдэлтэй бүлгийн иргэд
- Хорих ангиас суллагдсан иргэд
 
 
Mонгол улсын засгийн газрын тогтоол

  ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА  ХЭМЖЭЭНИЙ  ТУХАЙ

 Улаанбаатар хот                                                                                                           2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 212
 
Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэн ажлын байраар хангах замаар ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Оюутолгой” ХХК-иас Монгол Улсын иргэдэд ажлын байр бий болгоход зориулан 3 жилийн хугацаанд олгох 36.0 /гучин зургаан/ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 3300 /гурван мянга гурван зуун/ ажилгүй иргэнийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, үүнтэй холбогдуулан сургалтын орчин үеийн материаллаг бааз бүрдүүлэх, тэдний сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход зориулан зарцуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
2. Сургалтаар бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.
3. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах ажилгүй иргэдийн тоог төв тус бүрээр тооцон гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
4. Аймаг, нийслэлээс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах ажилгүй иргэдийн квотыг тогтоон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, уг квотыг үндэслэн ажилгүй иргэдээ сургалтад хамруулах арга хэмжээг сайтар зохион байгуулах, энэхүү сургалтад хамрагдахад нь иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
5. “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоохыг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
6. “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж, цаашид томоохон бүтээн байгуулалт, төсөлд ажиллах иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилтны тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.
7. Хугацаат цэргийн мэргэжилгүй албан хаагчдыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах салбарын бүтээн байгуулалтад оролцуулах талаар хамтран ажиллахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай. 
 
  Монгол Улсын Ерөнхий сайд                                                      С.БАТБОЛД 
  Монгол Улсын Тэргүүн шадар сайд                                           Н.АЛТАНХУЯГ 
  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                  Ё.ОТГОНБАЯР                          
  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд                                 Т.ГАНДИ