Мэдээ
2015/11/10    PDF Хэвлэх И-мэйл
ХЭҮСМҮТ-өөс хяналт хийлээ

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг 2015 оны 11 сарын 09-ны өдөр Увс аймагт ажиллаж байна.

 
2015/11/05    PDF Хэвлэх И-мэйл
ХЭ-ийн талаарх зөвлөгөө мэдээлэл өглөө

2015 оны 11 сарын 05-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс Аймгийн ШШГГ-тай хамтран өршөөлийн хуулиар суллагдаж байгаа 20 иргэнд Хөдөлмөр эрхлэлтийн талаарх зөвлөгөө мэдээлэл өглөө. Тэдгээр иргэдэд Хөдөлмөрийн хэлтэст ирсэн ажлын байрны захиалга танилцуулж ажил хайгчаар хэрхэн бүртгүүлэх, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч ажиллаа.

 
2015/10/29    PDF Хэвлэх И-мэйл
ЗМБСБ-ын төгсөгчдийн ХЭ-ийг дэмжих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улаангом политехник коллежийн өвлийн 428 төгсөгчөөс 5 бүлэг үүсэж хувиараа хөдөлмөр эрхлэх төсөл боловсруулж дэмжигдсэн. Эдгээр бүлэгт үйлдвэрлэл аж ахуй эрхлэхэд нь зориулж 10 хүртэлх сая төгрөгний тоног төхөөрөмжөөр ханган гарааны дэмжлэг үзүүлэх бөгөөд

 
2015/10/27    PDF Хэвлэх И-мэйл
ЗДТГ-ын мониторингийн баг Хөдөлмөрийн хэлтэс дээр ажиллаж байна

2015 оны 10 сарын 27-ны өдөр ЗДТГ-ын З.Ганболд даргаар ахлуулсан мониторингийн баг Хөдөлмөрийн хэлтэс дээр ажиллаж байна. Мониторингийн баг нь Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтыг дүгнэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, архив, албан хэрэг, төрийн албаны стандартын хэрэгжилт, нийгмийн хөгжлийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, хууль эрх зүйн бодлогын хэрэгжилт, төсөв санхүүгийн бодлогын хэрэгжилтийг хяналт хийж байна.

 
2015/10/20    PDF Хэвлэх И-мэйл
Малчдын бүлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд малчдын бүлэгт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд Улаангом сумын 1-р багийн П.Сүрэнжав ахлагчтай малчдын бүлэгт "Ус-Эрдэнэ" ХХК-тай гэрээ байгуулан худаг гаргуулж газар дээр нь хүлээлгэн өглөө.

 
  • «
  •  << 
  •  < 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  4 
  •  5 
  •  6 
  •  7 
  •  8 
  •  9 
  •  10 
  •  > 
  •  >> 
  • »


JPAGE_CURRENT_OF_TOTAL