PDF Хэвлэх И-мэйл
Хүний нөөц

Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/ 12 дугаар тушаалаар Хэлтсийн орон тооны дээд хязгаарыг 25 –аар баталж үүний 20 төрийн захиргааны албан хаагч, 5 төрийн үйлчилгээний албан хаагч албан хаагч байхаар баталсан. 

Төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын  сул орон тооны захиалга аймгийн төрийн албаны салбар зөвлөл / ТАСЗ/-д хүргүүлж төрийн захиргааны жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтанд тэнцсэн, төрийн захиргааны жинхэнэ албаны иргэний нөөцөд бүртгэлтэй  иргэдээс аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн  тогтоолыг тус тус үндэслэн Монгол улсын Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүргүүлж хянуулсны үндсэн дээр авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны жинхэнэ албанд 6 сар хүртэл туршилтын хугацаагаар томилон ажиллуулж байна.

Төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоог хөдөлмөр хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй эрж байгаа иргэдээс анкетын сонгон шалгаруулалтаар сонгон шалгаруулж хөдөлмөрийн гэрээ байгуулж туршилтын хугацаагаар томилж ажиллууллаа.

Сангийн сайдын 2013 оны А/303 дугаар тушаалаар батлагдсан 2014 оны Хөдөлмөрийн салбарын байгууллагуудын үйл ажиллагааны зардлын төсвийн хуваараар батлагдсан Гэрээт ажлын цалингаас хэлтсийн аюулгүй байдал хэвийн үйл ажиллагаа хангах зорилгоор 4 гэрээт харуул ажиллуулж  байна.

Төрийн үйлчилгээний албан тушаалын 4 сул орон тоог хөдөлмөр хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй эрж байгаа иргэдээс анкетын сонгон шалгаруулалтаар сонгон шалгаруултаар 2014 оны 03-р сарын 01-ны өдрөөс харуул Г.Энэбиш, Г.Ганбат, М.Магсаржав, М.Эрдэнэчулуун нарыг 2014 оны 8-р сарын 28-ны өдөр хүртэл түр томилж туршилтын хугацаанд үндсэн үүргээ сайн биелүүлж ажилласан тул мөн өдрөөс үндсэн ажилтнаар томилж хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгаж  байгууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Буд өндөр насны тэтгэвэрт гарч Малчин сумын Хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн  Д.Зоригтбаатарыг үүрэг ажлаас чөлөөлж 2014 оны 05-р саырн 26-ны өдрөөс  Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэнээр томиллоо.

Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчидтай үр дүнгийн, төрийн үйлчилгээний албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж, төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг хэлтсийн дотоод журам, төрийн албаны зөвлөлөөс баталсан журмын дагуу хагас бүтэн жилээр үнэлж дүгнэж байгаагаас гадна  төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлыг  хагас бүтэн жилээр дүгнэж байх журмыг  хэлтсийн даргын тушаалаар баталж мөрдөн ажиллаж байна.

Ховд сумын Хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ц.Рэнцэнсамбууг өөрийн хүсэлтээр суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн Ц.Магнайдүүрэнгийн сул орон тоонд, Тэс сумын Хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ц.Балжиннямийг жирэмсний амралттай байгаа Б.Мөнхжаргалын сул орон тоонд 2014 оны 02-р сарын 10-ны өдрөөс түр  томилж аймгийн төрийн албаны салбар зөвлөлд дээрхи сул орон тооны захиалга хүргүүлж аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 07-р сарын 17-ны өдрийн тогтоолоор Ховд сумын Хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнээр  Ц.Рэнцэнсамбууг Монгол улсын Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн томилон ажиллуулж байна.

Төрийн албан хаагчдийн үр дүнгийн гэрээний үнэлгээг өөрөө нь, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэнээр, хэлтсийн дарга буюу менежерээр гэсэн 3 шатны үнэлгээ хийлгэж баталгаажуулж байна.

А үнэлгээтэй үнэлэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч П.Дэлгэрмаа, Э.Ганзориг, М.Уранзаяа, Т.Хишигбаяр, Ц.Гэрэлцэцэг нарт сарын үндсэн цалингийн 40 хувьтай, Л.Дариймаа, Б.Бат-Очир, Ц.Батчимэг нарт сарын үндсэн цалингийн 35 хувьтай,  Б.Бямбажав, Н.Бадамжав нарт сарын үндсэн цалингийн 30 хувьтай,  А.Ариунтуяа, Д.Зоригтбаатар, С.Дэлгэрномин нартсарын үндсэн цалингийн 25 хувьтай, В үнэлгээтэй үнэлэгдсэн Н.Эрдэнэсувдад сарын үндсэн цалингийн 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал тус тус олголоо.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг хэлтсийн ажилтан тус бүрээс авч үйл ажиллагаа үр дүнг үнэлж А, В үнэлгээтэй үнэлэгдсэн ажилтануудад ур чадварын нэмэгдэл олголоо. Ерөнхий нягтлан бодогч О.Гэрэлмаа, Архив, бичиг хэрэг, даргын туслах З.Ариунтуяа нарт 25 хувиар, Нярав Ч.Хэрлэнболд, Жолооч Б.Нямбаатар нарт 20 хувиар, Үйлчилэгч Ж.Оюунцэцэгт 10 хувиар тус тус ур чадварын нэмэгдэл олголлоо.

Нийт ажиллагсдын 14-н буюу 48.3 хувь нь эмэгтэй, 15-н буюу 51.7 хувь нь эрэгтэйчүүд тус тус эзэлж байна.

Насны байдлаар нь авч үзвэл 26 нас хүртэл 4 буюу 13.7 хувь, 26-30 настай 13 буюу 43  хувь, 31-35 настай 3 буюу 10  хувь, 36-40 настай 2 буюу 7 хувь, 41-45 настай 3 буюу 10 хувь, 46-50 настай 2 буюу 7 хувь, 51-55 настай 2 буюу 8 хувийг тус тус эзэлж байна.

Мэргэжлээр нь ангилбал эдийн засагч, нягтлан бодогч 15 буюу 60 хувь, инженер 2 буюу 8 хувь, багш 2 буюу 8 хувь, хуульч, бизнес менежмент, компьютер удирдлагын систем, тогооч, механикжуулагч, жолооч гэх бусад мэргэжил буюу 27  хувийг тус тус эзэлж байна.

Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудаас 4 ажилтан буюу 15 хувь нь Удирдлагын академи төгссөн байна.

Төрийн албанд ажилласан жилийг нь тооцон үзвэл 23 ажилтан 1-6 хүртэл жил буюу 77 хувийг нь, 4 ажилтан 7-14 жил буюу 13 хувийг нь , 3  ажилтан 25-аас  дээш жил буюу 10 хувийг  нь  эзэлж байна.

Төрийн захиргааны албан хаагчдаас ахлах түшмэлийн гутгаар зэрэгтэй 2, дэс түшмэлийн дэд зэрэгтэй 2, дэс түшмэлийн дөтгөөр зэрэгтэй 3 албан хаагч байна.

Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, амралт сувиллын үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийг нь хамгаалахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх зорилгоор“ Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ” дэд хөтөлбөр, төрийн албан хаагчийн мэргэшил, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг системтэй дээшлүүлэх, тэдний манлайлал, гүйцэтгэх ур чадварыг сайжруулах, албан тушаалын бүрэн эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэшлийн бэлтгэлтэй болгох зорилгоор “ Төрийн албан хаагчийн сургалт” дэд хөтөлбөрийг хэлтсийн даргын тушаалаар баталж хэрэгжилтийг нь хангах ажил зохион байгуулж байна.